Үсэнд зориулсан Бага эрчимт лазер эмчилгээ (LLLT): Анхлан хэрэглэгчдийн мэдэх шаардлагатай зүйлс

Share

Үс, хуйх арчилгааны ахисан шатны аргуудыг судлах явцдаа та “үсэнд зориулсан бага эрчимт лазер эмчилгээ”, “LLLT үсний эмчилгээ”, “улаан гэрлийн үсний терапи” эсвэл “лазертай үсний сам” гэх мэт нэршлүүдийг харсан байж магадгүй. Эдгээр нь нарийн төвөгтэй, шинжлэх ухааны нэршил шиг сонсогдож болох ч үндсэн зарчим нь маш энгийн: хуйханд бага эрчимт гэрлээр инвазив бус буюу хагалгааны бус аргаар нөлөөлж, цаг хугацааны явцад үсийг илүү эрүүл, өтгөн харагдахад туслах зорилготой юм.

Анхлан хэрэглэгчдийн хувьд хамгийн чухал ойлгох зүйл бол: Бага эрчимт лазер эмчилгээ нь шууд шидэт дохиураар засах хурдан арга биш бөгөөд “гайхамшигт эмчилгээ” мэтээр ойлгож болохгүй. Үүнийг ялангуяа үс шингэрэх, үсний уналт дөнгөж эхэлж буй, ургалт суларсан эсвэл үсний нягтрал багассан хүмүүст зориулсан эрүүл үс арчилгааны цогц дэглэмийг дэмжих, тогтмол хийгддэг хуйх арчилгааны нэгэн технологи гэж үзэх нь хамгийн тохиромжтой.

Арьсны өвчин судлалын салбарын эх сурвалжуудын тэмдэглэснээр, бага эрчимт лазер буюу гэрлийн төхөөрөмж нь генетикийн болон ангилалтай үс уналттай зарим хүмүүст тус болох гэрийн нөхцөлд ашиглах боломжтой нэгэн сонголт юм. Гэсэн хэдий ч үр дүн нь хүн бүрт харилцан адилгүй байдаг тул мэргэжлийн эмчид хандан, зөв оношилгоо хийлгэх нь чухал гэдгийг онцолдог.

Үсэнд зориулсан Бага эрчимт лазер эмчилгээ гэж юу вэ?

Үсэнд зориулсан бага эрчимт лазер эмчилгээг товчдоо LLLT (Low-Level Laser Therapy) гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хуйханд бага эрчимтэй улаан эсвэл ойрын хэт улаан туяаны гэрлийг ашигладаг технологи юм. Үс арчилгааны салбарт үүнийг ихэвчлэн лазертай сам, лазертай малгай, лазертай шлем болон улаан гэрэлт хуйх арчилгааны төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнүүдэд ашигладаг.

Та мөн энэхүү эмчилгээг дараах байдлаар нэрлэснийг харж болно:

  • Бага эрчимт гэрлийн эмчилгээ (Low-level light therapy)
  • Үсэнд зориулсан улаан гэрлийн терапи (Red light therapy for hair)
  • Үс ургуулах лазер эмчилгээ (Laser hair growth therapy)
  • Үсэнд зориулсан фотобиомодуляци эмчилгээ (Photobiomodulation for hair)
  • Гэрийн нөхцөлд хийх үсний лазер эмчилгээ (At-home laser hair treatment)
  • Шингэрч буй үсэнд зориулсан лазертай самын эмчилгээ (Laser comb treatment for thinning hair)

Энд “бага эрчимт” гэх үг маш чухал. Энэхүү төхөөрөмжүүд нь мэс заслын лазер эсвэл гоо сайхны салон дахь арьс шинэчлэх лазер шиг ажилладаггүй. Үүний оронд хуйханд ямар нэгэн зүсэлт, хагалгааны бус (инвазив бус) аргаар, тогтмол хэрэглэхэд зориулагдсан бага энергийн гэрлийг ашигладаг.

АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн захиргаа (FDA)-аас зөвшөөрөгдсөн, хэв шинжит үс уналтад зориулсан LLLT төхөөрөмжүүдийн системийн судалгаанаас үзэхэд: LLLT нь хэв шинжит үс уналтын эсрэг үр дүнтэй байх боломжтой гэж дүгнэсэн байдаг. Гэхдээ илүү урт хугацааны нарийвчилсан судалгаа болон төхөөрөмжүүдийн төрөл хоорондын харьцуулалтыг үргэлжлүүлэн хийх шаардлагатайг мөн тэмдэглэжээ.

Бага эрчимт лазер эмчилгээ (LLLT) нь хуйханд хэрхэн нөлөөлдөг вэ?

Нөлөөлөх яг тодорхой механизмыг одоо ч үргэлжлүүлэн судалж байгаа боловч LLLT-ийн тухай ихэвчлэн фотобиомодуляци (гэрлийн био идэвхжүүлэлт)-ийн зарчмаар тайлбарладаг. Энэ нь гэрэл нь эсүүдтэй харилцан үйлчилж, биологийн идэвхжлийг дэмжихэд тусалдаг гэсэн утгатай юм.

Анхлан хэрэглэгчдийн хувьд эдгээр шинжлэх ухааны нарийн тайлбарыг цээжлэх шаардлагагүй. Хамгийн энгийн ойлголт бол: Улаан эсвэл бага эрчимт лазер гэрлийг хуйх руу чиглүүлснээр үсний фолликул (булаг)-ын эргэн тойрон дахь орчныг дэмжихэд тусалдаг явдал юм.

Анхлан хэрэглэж буй хүмүүст ойлгомжтой байдлаар тайлбарлавал:

  • LLLT нь “ганц шөнийн дотор үс ургуулчихдаг” зүйл биш юм.
  • Энэ нь гэрлийн тогтмол үйлчлэлээр дамжуулан хуйх болон үсний булгийг алхам алхмаар, бага багаар дэмжих зориулалттай технологи юм.

Иймээс ч ихэнх лазертай сам болон улаан гэрэлт хуйх арчилгааны төхөөрөмжүүдийг олон долоо хоног эсвэл сарын турш тогтмол хэрэглэхийг шаарддаг. Ердөө хэдхэн удаа ашиглаад үр дүнг нь дүгнэх боломжгүй юм.

LLLT болон Улаан гэрлийн эмчилгээ: Эдгээр нь хоёр өөр зүйл үү, эсвэл адилхан уу?

Эдгээр нэршлүүдийг ихэвчлэн цугт нь хамтад нь ашигладаг ч хоорондоо яв цав ижил зүйл биш юм.

Бага эрчимт лазер эмчилгээ (LLLT) нь ихэвчлэн лазер диод эсвэл бага эрчимт лазер гэрлийг ашигладаг төхөөрөмжүүдийг хэлдэг. Нөгөө талаас Улаан гэрлийн эмчилгээ гэдэг нь улаан LED гэрэл болон лазер дээр суурилсан гэрлийг илүү өргөн хүрээгээр хамруулсан ойлголт юм. Гэсэн хэдий ч хэрэглэгчийн гоо сайхны технологийн салбарт олон төхөөрөмжүүд эдгээр ойлголтыг нэгтгэн сурталчилж, зардаг.

Анхлан хэрэглэгчдийн хувьд гол ялгаа нь зөвхөн төхөөрөмжийн нэр шошгондоо байдаггүй. Харин дараах хүчин зүйлс хамгийн чухал юм:

  • Гэрлийн долгионы урт (Light wavelength)
  • Төхөөрөмжийн загвар, хийц (Device design)
  • Хуйхыг хамрах хүрээ (Scalp coverage)
  • Ашиглах хугацаа, үргэлжлэх цаг (Usage time)
  • Хэрэглээний тогтвортой, регуляр байдал (Consistency of use)
  • Төхөөрөмж нь аюулгүй байдал болон чанарын баталгаажсан мэдээлэлтэй эсэх (Credible safety and performance info)

Гэрийн нөхцөлд хэрэглэх зарим бүтээгдэхүүнүүд лазер дээр, зарим нь LED гэрэл дээр суурилсан байдаг бол зарим нь гэрлийн эмчилгээг массаж, чичиргээ (вибраци), EMS (микро гүйдлийн эмчилгээ) болон хуйх арчилгааны бусад технологитой хослуулсан байдаг.

Үсэнд зориулсан Бага эрчимт лазер эмчилгээ нь ямар хүмүүст тохиромжтой вэ?

LLLT-ийн талаар ихэвчлэн үс шингэрэх анхан шатандаа байгаа, тодорхой хэсгээрээ уналттай, эсвэл үсний нягтрал суларсан хүмүүст зориулан авч үздэг. Америкийн Арьсны Өвчин Судлалын Академийн (AAD) тэмдэглэснээр гэрийн нөхцөлд хэрэглэх лазерын төхөөрөмжүүд худалдаанд байдаг бөгөөд зарим судалгаанаас харахад эдгээр нь эмэгтэйчүүдийн  тодорхой хэсгээрээ уналтттай үсэнд  үр дүнтэй байх боломжтойг харуулжээ.

Гэсэн хэдий ч үсэнд тулгарч буй асуудал болгон адилхан шалтгаантай байдаггүй. Үс уналт нь стресс, төрөлтийн дараах дааврын өөрчлөлт, өвчлөл, хоол тэжээлийн дутагдал, эм тарианы гаж нөлөө, даавар, генетик эсвэл хуйхны төрөл бүрийн эмгэгээс шалтгаалж болно. AAD-ийн цохон тэмдэглэснээр сэтгэл санааны болон бие махбодын хүчтэй стрессийн дараа үс их хэмжээгээр түр зуур унаж болох бөгөөд энэ нь байнгын (буцаж ургахгүй) үс уналтаас ялгаатай байдаг юм.

Үсний тань асуудлын цаад шалтгааныг тодорхойлж байж л зөв, тохирсон арчилгааны дэглэмийг сонгож чадах учраас энэ нь маш чухал юм.

Дээрх шалтгаануудын улмаас, хэрэв та дараах чиглэлээр мэдээлэл хайж байгаа бол LLLT-ийн талаар судлаад үзэхэд тохиромжтой:

  • Шингэрч буй үсэнд зориулсан бага эрчимт лазер эмчилгээ
  • Үс шингэрэх анхан шатанд хэрэглэх лазертай сам
  • Үсний нягтралыг дэмжих улаан гэрлийн эмчилгээ
  • Гэрийн нөхцөлд хэрэглэх лазертай хуйх арчилгаа
  • Инвазив бус (хагалгааны бус) хуйх арчилгааны төхөөрөмж
  • Үсийг илүү өтгөн харагдуулах гоо сайхны технологи

Таны үс гэнэт, нөхөөс шиг хэсэгчлэн, өвчлөлтэй, загатнаж эсвэл маш эрчимтэй унаж байгаа бол гэрийн нөхцөлд ямар нэг төхөөрөмж хэрэглэж найдахаасаа өмнө арьсны өвчин судлалын мэргэжлийн эмчид заавал хандаж зөвлөгөө авах нь зүйтэй.

Анхлан хэрэглэгчид ямар үр дүн хүлээж болох вэ?

Анхлан хэрэглэгчдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол түргэн хугацаанд, огцом өөрчлөлт гарна гэж хүлээх явдал юм. LLLT нь ерөнхийдөө урт хугацаанд, тогтмол хийгддэг арчилгааны дэглэм юм.

Зарим брэндүүд хэдхэн сарын дотор үр дүн гарна гэж сурталчилж болох ч таны хүлээлт бодит байдалд нийцэх ёстой. Олон хэрэглэгчдийн хувьд гарч буй өөрчлөлт нь бага багаар, алхам алхмаар ажиглагддаг. Цаг хугацааны явцад зарим хүмүүст үсний харагдах байдал дээрдэх, үсний ургалт болон угаар суларсан хэсэг нь илүү өтгөн харагдах, эсвэл арчилгааны тогтмол дадал бүрэлдэх зэрэг эерэг өөрчлөлтүүд ажиглагддаг. Нөгөө талаас зарим хүмүүст эмчилгээний зориулалттай эм уух, хоол тэжээлийн дэмжлэг авах эсвэл өөр төрлийн шийдэл шаардлагатай байж болно.

Анхлан хэрэглэгчийн бодит хандлага:

LLLT-ийг ердөө 1 эсвэл 2 удаа хэрэглээд үр дүнг нь шууд бүү дүгнээрэй. Үүнийг агшин зуурт үс засах арга биш, харин урт хугацааны хуйх арчилгааны нэгэн эрүүл дадал гэж үзэх нь зүйтэй.

Гоо сайхны мэдээлэл болон сурталчилгааны хувьд үндсэн зорилгыг дараах байдлаар тодорхойлох нь хамгийн аюулгүй бөгөөд бодит байдалд нийцнэ:

  • Үсийг илүү өтгөн харагдуулах
  • Үсний угийг илүү эрүүл харагдуулах
  • Хуйх арчилгааны дадлаа сайжруулах
  • Үсний нягтралын харагдах байдлыг дэмжих
  • Үсийг эрүүл байлгах тогтмол арчилгаанд туслах

LLLT-ийг үс уналтыг 100% бүрэн эмчилдэг баталгаатай шидэт хэрэгсэл гэж бодохоос заавал зайлсхийгээрэй.

Лазертай сам уу, Лазертай малгай юу, эсвэл Хуйх арчилгааны төхөөрөмж үү?

LLLT болон улаан гэрлийн үсний төхөөрөмжүүд нь хэд хэдэн төрөлтэй байдаг бөгөөд төрөл тус бүр нь хэрэглэхэд өөр өөр мэдрэмж, давуу талыг олгодог.

1. Лазертай сам

Лазертай сам нь ихэвчлэн гараар барьж хуйх дагуу самнаж хэрэглэх зориулалттай байдаг. Энэ нь үсний зааглалт, магнай (үсний ургах шугам), зулай эсвэл үс шингэрч буй тодорхой хэсгүүдийг хэсэгчлэн арчлахад илүү хялбар байдаг. Хэдий ч өөрөө гараараа самнах шаардлагатай тул тогтмол хэрэглэхэд хувь хүнээс хичээл зүтгэл шаарддаг талтай.

2. Лазертай малгай болон шлем

Эдгээр нь гараар барих шаардлагагүй (hands-free) бөгөөд хуйхыг бүхэлд нь бүрэн хамран үйлчилдэг. Хэрэглэхэд маш хялбар, тухтай боловч ихэвчлэн үнэ өртөг өндөртэй байхаас гадна тодорхой хэсэгт тусгайлан барьж арчлах сонирхолтой хүмүүст бага зэрэг тохиромжгүй байж болно.

3. Олон үйлдэлт хуйх арчилгааны төхөөрөмж

Зарим гоо сайхны технологийн төхөөрөмжүүд нь гэрлийн эмчилгээг хуйхны бусад чиглэлийн үйлдэлүүдтэй хослуулсан байдаг. Жишээлбэл, TOUCHBeauty VITA Scalp Care Comb нь өдөр тутмын самналтыг иж бүрэн, тав тухтай хуйх арчилгааны зан үйл болгон ахиулахыг хүссэн хүмүүст зориулагдсан юм. Энэ нь олон төрлийн технологийг нэг төхөөрөмжид нэгтгэж өгснөөр гэрийн нөхцөлд хуйхаа тогтмол, хялбар арчлах боломжийг олгодог.

Та энэ төрлийн төхөөрөмжийг шинээр хэрэглэх гэж байгаа бол гараар барьж хэрэглэдэг төхөөрөмж нь илүү дөхөм санагдах болно. Учир нь энэ нь таны өдөр тутамдаа хийдэг “үсээ самнах” дадалтай шууд нийцдэг.

LLLT-ийг өдөр тутмын арчилгаандаа хэрхэн хялбар ашиглах вэ?

Хэт төвөгтэй, хэрэгжихээргүй төлөвлөгөөнөөс илүү энгийн арчилгааны дадал хавьгүй дээр байдаг. Анхлан хэрэглэгчид хуйхаа цэвэр байлгах, төхөөрөмжийг хуйханд шууд хүргэх, мөн тогтмол хэрэглэх дээр анхаарах нь чухал.

1-р алхам: Хуйхаа цэвэрлэж эхлэх

Гэрлийн эмчилгээний төхөөрөмжүүд нь хуйханд шууд тусч, хүрэх үедээ хамгийн сайн үр дүн үзүүлдэг. Үсний уганд хэт их бүтээгдэхүүний үлдэгдэл хуримтлагдсан, хуурай шампунь ашигласан эсвэл хэт тослогтсон байх нь гэрлийн үйлчлэлд саад учруулж болзошгүй. (Хэрэв таны үсний уг маш хурдан тосолдог бол LLLT-ийг хэрэглэж эхлэхээсээ өмнө “Үсний уг яагаад ийм хурдан тосолддог вэ?” гэх манай зөвлөгөөг уншаарай.)

2-р алхам: Хуурай үсэн дээр ашиглах

Зааварчилгаан дээр өөрөөр заагаагүй бол гэрийн нөхцөлд хэрэглэх ихэнх хуйх арчилгааны төхөөрөмжүүдийг хуурай үсэн дээр ашиглахаар зохион бүтээсэн байдаг. Мөн үс хуурай байх нь үсээ зааглаж, төхөөрөмжийг үсний уганд ойртуулан барихад илүү хялбар болгодог.

3-р алхам: Хуйх дагуу тайван, аажуу хөдөлгөх

Яарсаны хэрэггүй. Та лазертай сам эсвэл олон үйлдэлт хуйх арчилгааны сам ашиглаж байсан ч хамаагүй, аажуухан хөдөлгөх нь арчилгааг илүү чанартай, анхааралтай хийхэд тусална.

Дараах түгээмэл хэсгүүдэд тусгайлан анхаараарай:

  • Үсний ургах шугам (Магнай хэсэг)
  • Зулай
  • Үсний зааглалт
  • Үсний уг хэвтэж, шалчийсан хэсгүүд
  • Үс шингэрч харагдаж буй хэсгүүд

4-р алхам: Тогтмол хэрэглээг хэвшүүлэх

Тогтвортой, регуляр байх нь хамгийн том сорилт юм. Ямар ч сайн төхөөрөмжийг та үнэхээр тогтмол ашиглаж байж л үр дүнгээ өгнө. Тиймээс нэг долоо хоног хэрэглээд орхидог Flop болох 30 минутын төвөгтэй арчилгаанаас илүүтэй, өдөр бүр хийдэг 5 минутын энгийн арчилгаа маш бодитой бөгөөд үр дүнтэй.

(Хуйх арчилгааны талаар илүү бүрэн дүүрэн ойлголттой болохыг хүсвэл манай “Гэрийн нөхцөлд хуйхаа иж бүрэн арчлах нь” нийтлэлийг уншаарай.)

TOUCHBeauty VITA төхөөрөмжийн давуу тал ба арчилгаан дахь орон зай

Анхлан хэрэглэгчдийн хувьд хамгийн сайн арчилгааны дадал бол өдөр бүр дадаж, хэрэгжүүлэхэд хамгийн хялбар байх явдал юм. VITA нь ердөө ганцхан технологи дээр суурилаагүй бөгөөд өдөр тутмын энгийн самналтыг илүү ухаалаг хуйх арчилгааны алхам болгон хувиргадгаараа онцлогтой.

TOUCHBeauty VITA хуйх арчилгааны сам нь дараах зүйлсийг хайж буй хүмүүсийн өдөр тутмын арчилгаанд маш сайн зохицно:

  • Гараар барьж хэрэглэхэд хялбар хуйх арчилгааны төхөөрөмж
  • Лазертай сам ба хуйхны массажерыг хослуулсан мэдрэмж
  • Ердөө 5 минутын ухаалаг гоо сайхны арчилгаа
  • Үсний угийг илүү сэргэг, цэвэрхэн мэдрэмжтэй байлгах
  • Үсийг илүү зөөлөн, өнгөлөг харагдуулах
  • Үсний угийг илүү хөвсгөр, өтгөн харагдахад туслах

Олон тусдаа төхөөрөмжийг тавиур дээрээ цуглуулахын оронд VITA нь самналт, хуйхны шууд хүрэлцээ болон ахисан шатны гоо сайхны технологийг нэг дор нэгтгэснээр хэрэглэхэд хамгийн хялбар, цогц шийдэл болж чаддаг.

Та LLLT болон улаан гэрэлт хуйх арчилгааг шинээр хэрэглэж байгаа бол маш энгийн зарчмаас эхлээрэй: Цэвэр хуурай үс, аажуу хөдөлгөөн, үсээ хэсэгчлэн зааглах, мөн хамгийн чухал нь тогтмол хэрэглээ.

Анхлан хэрэглэгчдийн мэдэх ёстой аюулгүй байдлын зөвлөмж

LLLT-ийг ерөнхийд нь хагалгааны бус, аюулгүй арга гэж үздэг ч ямар ч төхөөрөмжийг хариуцлагатай хэрэглэх шаардлагатай. Бүтээгдэхүүний хэрэглэх зааврыг заавал дагаж мөрдөх, хэтрүүлэн хэрэглэхгүй байх болон брэндийн зүгээс зөвлөөгүй хэлбэрээр гэрлийн төхөөрөмжийг ашиглахаас зайлсхийгээрэй.

Дараах тохиолдолд илүү болгоомжтой байж, анхааралтай хандана уу:

  • Хуйхны ямар нэгэн өвчлөл, эмгэгтэй гэж оношлогдсон
  • Үс гэнэт эсвэл хэсэгчлэн (нөхөөс шиг) унаж байгаа
  • Гэрэлд цочромтгой болгодог (фотосенсибилизаци үүсгэдэг) эм тариа хэрэглэж байгаа
  • Хуйх шархалсан, цочирсон эсвэл үрэвссэн
  • Жирэмсэн эсвэл эмчийн хяналтад байдаг
  • Нүдний мэдрэг байдал эсвэл гэрлийн тусгалаас болгоомжилж буй

Анхааруулга: Энэхүү нийтлэл нь зөвхөн мэдээлэл өгөх болон гоо сайхны зөвлөгөөний зориулалттай. Энэ нь эмнэлгийн мэргэжлийн зөвлөгөө эсвэл оношилгоо биш болно.

Анхлан хэрэглэгчдийн заавал зайлсхийх түгээмэл алдаанууд

Алдаа 1: Ганц шөнийн дотор ургана гэж хүлээх

LLLT-ийн нөлөө маш аажимдаа харагддаг. Үүнийг урт хугацааны эрүүл үс арчилгааны нэгэн хэсэг гэж ойлгох нь зүйтэй.

Алдаа 2: Хуйх бохирдолтой, үлдэгдэлтэй байхад хэрэглэх

Хуурай шампунь, үс засалтын спрей болон өтгөн тоснууд нь хуйхыг битүүмжилж, ачаалал өгдөг. Тиймээс хуйхаа цэвэрхэн, гэрлийн нөлөө шууд тусахаар боломжтой байлгаарай.

Алдаа 3: Хэт хурдан хөдөлгөх

Хуйх арчилгааны самыг ялангуяа үсний уг орчимд маш аажуухан, анхааралтай хөдөлгөж ашиглах хэрэгтэй.

Алдаа 4: Үс уналтын цаад шалтгааныг орхигдуулах

Үс шингэрэх болон унах нь маш олон төрлийн шалтгаантай байж болно. Хэрэв өөрчлөлт гэнэтийн эсвэл хүнд шатандаа байгаа бол мэргэжлийн эмчийн зөвлөгөө хамгийн чухал.

Алдаа 5: Зөвхөн сурталчилгаанд итгэж худалдан авалт хийх

Таны амьдралын хэв маяг, арчилгааны дадал болон тогтмол хэрэглэж чадах боломжид тохирсон төхөөрөмжийг сонгоорой. Хамгийн “шилдэг” төхөөрөмж бол таны зөв бөгөөд тогтмол хэрэглэж чадах тэр л төхөөрөмж юм.

Дүгнэлт

Үсэнд зориулсан бага эрчимт лазер эмчилгээг шидэт дохиур биш, харин аажимдаа үр дүнгээ өгдөг, хагалгааны бус (инвазив бус) хуйх арчилгааны технологи гэж ойлгох нь хамгийн зөв. Анхлан хэрэглэгчдийн хувьд бодит хүлээлттэй байх, цэвэр хуйханд хэрэглэх, тогтмол арчлах болон үс арчилгааг иж бүрэн хийхэд анхаарлаа хандуулах шаардлагатай.

Хэрэв та ахисан шатны хуйх арчилгааг гэрийн нөхцөлд туршиж үзэхийг хүсвэл TOUCHBeauty VITA хуйх арчилгааны сам нь өдөр тутмын дадлыг илүү энгийн, оновчтой, тогтмол хийхэд тань туслах болно.

Үсний угнаас нь эхэл. Тогтмол арчил. Ухаалаг хуйх арчилгааны дадлыг өдөр бүр бүрдүүл.

Түгээмэл асуулт, хариулт (FAQ)

1. Үсэнд зориулсан бага эрчимт лазер эмчилгээ гэж юу вэ? Бага эрчимт лазер эмчилгээ буюу LLLT нь хуйх болон үс арчилгааны дадлыг дэмжих зорилгоор бага эрчимтэй улаан гэрэл эсвэл лазерыг ашигладаг гэрлийн технологи юм.

2. LLLT нь улаан гэрлийн эмчилгээтэй ижил үг үү? Эдгээр нь маш ойрхон ойлголт боловч яг ижил зүйл биш. LLLT нь ихэвчлэн бага эрчимт лазерын төхөөрөмжийг хэлдэг бол улаан гэрлийн эмчилгээнд LED болон лазерт суурилсан гэрлийг хамруулж ойлгож болно.

3. LLLT-ийн үр дүн хэдий хугацааны дараа харагдах вэ? Үр дүн хүн бүрт харилцан адилгүй. Олонх хэрэглэгчдийн хувьд үсний харагдах байдал болон нягтралд гарах өөрчлөлтийг ажиглахын тулд хэдэн сарын турш тогтмол хэрэглэх шаардлагатай байдаг.

4. Шинэ хэрэглэгчид лазертай самыг гэрийн нөхцөлд ашиглаж болох уу? Тийм ээ, ихэнх лазертай сам болон хуйх арчилгааны төхөөрөмжүүд гэрийн нөхцөлд хэрэглэхэд зориулагдсан байдаг. Хэрэглэхдээ заавал төхөөрөмжийн зааврыг дагаж, хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийгээрэй.

5. Ямар хүмүүс LLLT төхөөрөмжийг хэрэглэхээс зайлсхийх ёстой вэ? Хуйхны өвчлөлтэй, гэнэтийн үс уналттай, гэрлийн мэдрэгшил өндөртэй, зарим төрлийн эм ууж байгаа эсвэл эрүүл мэндийн бусад асуудалтай хүмүүс хэрэглэхээсээ өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

6. TOUCHBeauty VITA нь үс уналтын эмнэлгийн эмчилгээг орлож чадах уу? Үгүй. VITA нь гоо сайхны технологийн хуйх арчилгааны төхөөрөмж юм. Энэ нь гэрийн нөхцөлд тогтмол арчилгаа хийхэд тусалж чадах ч шаардлагатай үед эмчийн оношилгоо болон эмнэлгийн эмчилгээг орлохгүй.